Б.Бат-Эрдэнэ гишүүн "Aero mongolia” компани “Aerobus 319” шинэ агаарын хөлгийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо
2021.06.07
Зам, Тээвэр

Б.Бат-Эрдэнэ гишүүн "Aero mongolia” компани “Aerobus 319” шинэ агаарын хөлгийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

Манай улсын агаарын тээврийн анхны хувийн хэвшлийн “Aero mongolia” компанийг 20 жилийн өмнө үүсгэн байгуулагдахад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гар бие оролцож байжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.

Тэрээр

Манай улсын агаарын тээврийн анхны хувийн хэвшлийн “Aero mongolia” компанийг 20 жилийн өмнө бид хэсэг нөхдийн хамт зориглон үүсгэн байгуулсан сайхан түүхтэй билээ. Тэгвэл өнөөдөр энэ компаний гол хувьцаа эзэмшигч үндэсний баялаг бүтээгч томоохон компани Б.Чулуунбаатар захиралтай “Моннис” групп агаарын тээврийн “Aero mongolia” компанийг ОУ-ын жишигт нийцүүлэн менежмент хийж, амжилттай хөгжүүлж байна. Үүний тод жишээ нь өнөөдөр “Aerobus 319” шинэ агаарын хөлгийг хүлээн авч нээлтээ хийлээ. Та бүхэндээ их амжилт хүсье

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ