http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүрэгт 300 ортой Олон улсын жишиг бүхий эмнэлгийн газрыг шийдлээ
2021.05.31
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүрэгт 300 ортой Олон улсын жишиг бүхий эмнэлгийн газрыг шийдлээ

Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нартай хамт Баянзүрх дүүрэгт ажиллаж дүүрэгт тулгамдсан асуудлыг шийдэж, заримыг нь Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр тэмдэглэлд орууллаа.

Тухайлбал:

  • 1.Баянзүрх дүүргийн 24-р хороонд 300 ортой Олон улсын жишиг бүхий эмнэлгийн газрыг шийдэв
  • 2.Шархад дэд төвийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо
  • 3.25-р хороонд Замын цагдаагийн 10 давхар оффис барихыг зогсоож цэцэрлэг, сургууль барих ажлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ
  • 4.Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг эрчимжүүлнэ
  • 5.Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ажлуудыг тодорхой болгох
  • 6. Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх
  • 7. Түгжрэлийг бууруулах зорилгоор 26-р хороонд Нарантуул захын урд гүүрэн зам хийх, Дүнжингарав худалдааны төв Нарантуул захыг холбосон нүхэн гарц хийх, 12-р хороонд нүхэн гарц хийх, тойрог замтай болох

гэх мэт олон ажлыг Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудтай хамтарч хийхээр төлөвлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ