МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Энхбулган ХХК "Улсын аварга тариаланч хамт олон”-оор 3 дахь удаагаа шалгарлаа
2021.05.25
Орон нутгийн хөгжил

Энхбулган ХХК "Улсын аварга тариаланч хамт олон”-оор 3 дахь удаагаа шалгарлаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Энхбулган ХХК-д "Улсын аварга тариаланч хамт олон" шагналыг өнөөдөр УИХ-ын гишүүн Л.МөнхбаатарИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

Г.Байгаль захиралтай Энхбулган  ХХК "Улсын аварга тариаланч хамт олон”-оор ийнхүү 3 дахь удаагаа шалгарлаа.

Тус ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж газар тариалангийн салбарт 25 жил үйл ажиллагаагаа явуулж, 15 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, техникийн шинэчлэлийг шат дараатай хийж  байгаа бөгөөд сүүлийн 3 жил 630-1050 га талбайд тариалалт хийж 950-2635,5 тн ургац хураан авсан байна.

Тус аж ахуй нэгж нь өндөр уулын бүсэд тохирох үр сортыг үржүүлэх талаар эрдэм шинжилгээний байгууллагатай олон жил хамтран ажиллаж, үрийн шинэчлэл хийж, нутагшсан үрээр тариалах хөрсний үржил шимийг сайжруулах, органик бордоо хэрэглэх зэрэг арга хэмжээг тогтмол хийж байгаа шилдэг аж ахуйн нэгж ажээ.

ШИНЭ МЭДЭЭ