МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг отрын бүс нутагт ажиллана
2021.05.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг отрын бүс нутагт ажиллана

Отрын бүс нутаг, Дундговь аймгийн хэмжээнд зуншлага тааруу, нөхцөл байдал хүнд байгаа тул Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд малчдынхаа санал хүсэлтийг уламжилсан. Үүний дагуу Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ХХААХҮ-ийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг энэ долоо хоногийн эцсээр газар дээр нь томилон ажиллуулах болов.

Энэ талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хурал дээр хөндөж, цаашлаад говийн бүс нутагт тулгамдсан асуудлууд, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл тариалан дотоодын хэрэгцээгээ хангахад дэмжлэг үзүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, үр, суулгацаар хангаж ажиллах шаардлагатай байгааг уламжиллаа.

Тус Ажлын хэсэгтэй орон нутагт хамтран ажиллах хүрээнд тодорхой олон асуудлууд нааштайгаар шийдвэрлэгдэхээр төлөвлөн ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ