МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.18
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ банкны салбар дээр тогтож байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.18/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. 

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Энэ их чухал асуудал. Аливаа улсын эдийн засаг 2 салбар дээр тогтож байдаг. Банк болон банкны бус салбар. Банкны салбар санхүүгийн зах зээлийн 93%-ийг эзэлж байна. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ банкны салбар дээр тогтож байна. Тиймээс маш сайн судалгаа, тооцоотой ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Бид Ил тод, харилцагчдад хүртээмжтэй банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг баталсан. Өнгөрсөн онд цар тахлаас шалтгаалан гадаадад гаргаж байгаа түүхий эд өндөр байна. Тиймээс ханш тошгтвортой байна. Инфляцийг зорилтот түвшинд барих хэрэгтэй. Инфляц хүмүүсийн хийсэн хамаг зүйлийг үгүй болгож байна. Гадаад өрийн менежментийн асуудалд бид маш сайн анхаарах ёстой. 32,1 тэрбум долларын өр байна. Улсын төсөв, ААН-ийнх гэж ялгаж болох ч улсаас л төлнө.

2013-2016 онд 29-41% байсан бол 2020 онд 66% бол өр өссөн байна. Ер нь Монгол Улсад хичнээн банк байх ёстой вэ? Хүссэн бүхэн нь банк нээгээд дампуураад иргэдийн мөнгө алга болж байх юм уу? ББСБ, ХЗХ зэрэг нь бас хэд байх ёстой юм бэ?"

ШИНЭ МЭДЭЭ