МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.13
Хууль, эрх зүй

Ц.Сэргэлэн: Эрхзүйн хувьд нэгдсэн системтэй байж, программ хангамж нь төрийн мэдэлд байх ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,05,13/ хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Нэгдсэн системтэй болох нь зөв, Техник, программ хангамж, кибер аюулгүй байдал, хүний эрхийн асуудал нэгдсэн байж, эрх зүйн зохицуулалт хийгдэнэ. Цогцоор нь энэ асуудлыг оруулах хэрэгтэй. Нэг талаасаа хүмүүсийн айх айдасгүй амар тайван байх эрхийн хангаж байгаа ч нөгөө талаасаа хүний нууцтай холбоотой асуудал хөндөгдөнө. Ийм учраас дуртай нэг нь камерийн бичлэг үздэг, хардаг асуудлыг хуулиар хязгаарлах нь зөв. Программ хангамжийн хөгжүүлэлт тал дээрээ анхаарах хэрэгтэй, төрийн тусгай хамгаалалтад байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Орон нутгийн камержуулалтыг хэн хариуцаж, төсвийг хэрхэн шийдвэрлэх вэ?

ШИНЭ МЭДЭЭ