http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох орон сууцны батламжийг есөн сувилагчид гардууллаа
2021.05.12
Эрүүл мэнд

Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох орон сууцны батламжийг есөн сувилагчид гардууллаа

Өнөөдөр Олон Улсын сувилагчдын өдөр тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор  УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан сонгогдсон тойргийнхоо сувилагч нарт хүндэтгэл үзүүллээ. 

Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч нарыг тэрээр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ хөнгөлөлттэй нөхцөлөөр 9 сувилагчид орон сууц олгох батламж гардуулсан юм.

Сувилагчдадаа хүндэтгэл үзүүлэх уг арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ,
"Дэлхий өнцөг булан бүрт Коронавируст цар тахлын эсрэг тэмцэж буй алтан гарт, цагаан нөмрөгт энх цагийн эгэл баатрууд болох сувилагч та хүн бүрийн эрүүл энхийн төлөө цаг минуттай уралдан ажиллаж байгаад гишүүний зүгээс талархаж байна." гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ