http 103
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж өглөө
2021.05.12
Орон нутгийн хөгжил

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж өглөө

УИХ-ын гишүүн Т.Аубакир тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат 3ш, Өвчтөний хяналтын монитор 2ш, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат 1ш, яаралтай тусламжийн үеийн тэргэнцэр, амь тэнссэн үеийн тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө.

Мөн Дэлүүн сумын эрүүл мэндийн төвд сүүлийн 2 жилийн турш машингүйн улмаас ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсч буйг харгалзан үзэж тус сумын эрүүл мэндийн төвд 1ш Фургон автомашин зэрэг нийт 350 сая төгрөгийн өртөг бүхий машин, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлэн хүлээлгэж өглөө.

ШИНЭ МЭДЭЭ