МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан гишүүн УИХ-ын гишүүний хувиар Баянзүрх дүүрэгт ажиллалаа
2021.05.11
Орон нутгийн хөгжил

Э.Бат-Амгалан гишүүн УИХ-ын гишүүний хувиар Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Баянзүрх дүүрэгт байрлалтай банкнуудад иргэдийн урт дараалал үүсч, иргэд үйлчилгээ авахад хүндрэл тулгарсан талаар дүүргийн удирдлагуудад мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай талаар хэллээ.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Улсын бүртгэл, газрын албанаас эхлээд зарим хэлтсүүдийг байрлуулж ажиллуулж байгаа нь үр дүнтэй байгааг онцлолоо.

Цаашлаад Нийслэл хотын бусад дүүргүүд Баянзүрх дүүрэг шиг иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй, халдвар хамгааллын дэглэм сахиулж, шуурхай үйлчлэхийг уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ