МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
2021.05.06
Эрүүл мэнд

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нарын хамт Архангай аймгийнхаа Онцгой комиссын гишүүд, Засаг дарга Д.Золжаргал, Эрүүл мэндийн газар, 19 сумын Онцгой комиссын дарга нартай цахим хурал хийлээ.

Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар, аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цар тахлын голомтыг хумих, голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, бусад төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нийгмийн баталгааны тухай мэдээлэл өглөө.

Архангай аймагт вакцинжуулалтын татан авалтыг ямар нэгэн саадгүй хүргэх саналыг гишүүд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, санал хүсэлтээ илэрхийлсэн. Энэ дагуу Архангай аймагт вакинцуулалт саадгүй хүргэгдэхээр болсон тул хадгалалт, тээвэрлэлтийн горимыг алдагдуулахгүй байхыг мөн анхаарууллаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Он гарснаас хойш Архангай аймагт нийт 1 тэрбум 268 сая 985 мянган төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслэл УИХ-ын гурван гишүүний дэмжлэгтэйгээр олгогдсоныг Эрүүл мэндийн сайд онцолсон. Улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг Архангай аймгийн онцгой комисст хандаж нийт иргэд, малчдаа вакцинжуулах, дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд хөдөө орон нутагт хэрхэн зорчих талаархи мэдээ мэдээлэл, анхааруулгыг өгсөн.

Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар орон нутгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Ингэхдээ УОК, Эрүүл мэндийн яаманд,

  • Төвшрүүлэх сумын улсын нөөцийн фондод байгаа өвс тэжээлийг хаваржилт хүндрэлтэй сумдад хөнгөлөлттэй үнээр олгох
  • Түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх
  • Өгийнуур, Чулуут, Төвшрүүлэх сумын яаралтай тусламжийн автомашиныг шийдвэрлэх
  • Хоёр долоо хоногийн дараа 50 гаруй мянган тун вакцин ирүүлэх
  • Хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг түргэсгэх
  • Хамгаалах хувцас хэрэгслэлийн нөөц зэрэг асуудал нэн тэргүүнд шаардлагатай байгаа тухай уламжиллаа.

Эдгээр асуудлыг аймаг орон нутгаас сонгогдсон гурван гишүүн нь УОК, ЭМЯ-д уламжилж, дэмжин хуваарийн дагуу шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн Архангай аймгийн залуучуудын санаачилсан “ХАМТДАА ДАВНА” аянаар дамжуулан комбинзон 2500 ширхэг, нүдний шил 2500 ширхэг, гутлын улавч 2500 ширхэг, малгай 2500 ширхэг, “N95” маск 2500 ширхэг, нүүрний хаалт 2500 ширхэгийг тус тус хандивлалаа. 

ШИНЭ МЭДЭЭ