МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.05
Хууль, эрх зүй

Б.Дэлгэрсайхан: ҮХЦ-ийн дүгнэлийг хүлээж авах хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,05,05/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо.

Гишүүдийн хувьд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэдэгт санал нийлж байна.  Гишүүн Б.Энхбаяр зөвхөн томилох талаас буюу Их хуралд таван гишүүнийг томилох нь зөв үү, гэсэн үүднээс ярьж байгаа юм болов уу? 

Хар үгээр хэлбэл, нээлттэй сонгон шалгаруулалт гэсэн боловч бодит байдал дээр Их хурал дангаар томилох асуудал болж байна хэмээн цэцийн гишүүд харж байна. 

Үндсэндээ хүний эрхийн комисс оруулж ирэн хэдэн байцаалт өгүүлэн гар өргүүлж гаргасан юм. Иймд уг асуудалд шүүх, хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс оролцох эрхийг олгож байна. Шүүхийг хараат бус, бие даасан гэсэн хэдий ч 2024 онд цаашлан 2028 онд ямар нэг сөрөг хүчин ялж, шүүхийн шийдвэрийг солино гэвэл яах вэ? Б.Энхбаяр гишүүн ээ ?

Тийм учраас шүүхийн асуудалд хөндлөнгөөс оролцож, томилох зэрэгт оролцох нь буруу гэж үзэж байна. Мөн цэцийн дүгнэлт зөв гарсан биш үү? Сахилгын хороо болон Ерөнхий зөвлөлийг тоо зааж Их хуралд томилж оруулах нь эгдүүцэл төрүүлж байгаа юм. Ирээдүйд хонгил үүсгэх асуудал болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна. Тус хууль олон жил үйлчлэх учир шүүхийн хараат бус, бие даасан байдлыг ханган шийдэхгүй бол тимилгоонд оролцож байна. Хожим үр дагавар нь муугаар нөлөөлнө гэдгийг анхааруулж байна.

Б.Дэлгэрсайхан: Шүүгчдийг засаглал хуваах зарчмаар томилдог хуучин хувилбар нь зөв

ШИНЭ МЭДЭЭ