http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашиныг хандивлалаа
2021.05.04
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашиныг хандивлалаа

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд хамтран дүүргийнхээ хөгжил, хүн амынхаа эрүүл мэнд, төрийн үйлчилгээг хүргэж буй төрийн албан хаагчид болон цар тахлын хүнд үед ажиллаж байгаа алба хаагчдаа дэмжих чиглэлд олон ажлыг хамтран хийсээр байна. 

Коронавируст цар тахлын үед өвчтөн тээвэрлэхээс эхлээд маш олон асуудалтай тулгарч байгаа Эмч, Цагдаа, Онцгой байдлын алба хаагчдаа Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд үе шаттайгаар дэмжинэ.

Үүний эхлэл болгож Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашиныг "Далайд дусал нэмэр" аяны хүрээнд хандивлалаа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2020 оны 11-р сарын 25-аас эхлэн “Далайд дусал нэмэр” аяныг санаачилсан. Уг аянд өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгжийн 112 гаруй сая төгрөг цугларч, зорилтот бүлгийн 20000 гаруй өрхөд шаардлагатай хүнс, түлшний тусламжийг түгээсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай амны хаалт, хамгаалалтын хувцас, гар ариутгагч зэргийг хандивлажээ.

ШИНЭ МЭДЭЭ