МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.29
Эрүүл мэнд

Ц.Сэргэлэн: Цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг дэмжиж, урамшуулах хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

УИХ-аас ямар нэгэн дэмжлэг байгаа юу? Хэрвээ ийм дэмжлэг шаардлагагүй гэвэл цаашдаа УИХ хууль эрхзүйн хувьд сайжруулах тал дээр асуудалгүй байна гэж харж байна. Энэ удаан тэмцсэн тэмцлийн тэргүүн эгнээнд эмч, эмнэлгийн ажилчид,онцгой байдлынхан их хэцүү нөхцөлд ажиллаж байна.

Гэр бүлийн хоёр гишүүн яг энэ нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс байна. Хүүхдүүд нь гэртээ үлдэж байна. Иймд цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг дэмжиж, урамшуулах, өмнө нь үзүүлж байсан сайн жишгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Мянган гаруй албан хаагчдыг НОСК-оор дамжуулаад орон сууцжуулсан. Иргэдэд хүрсэн энэ ажлыг хэрэгжүүлэх үү? Хэрэгжүүлбэл эрх зүйн байдлаас нь харах зүйл байгаа. Дорнод аймгийн онгой комисст шаардлагатай байгаа зүйлийг хангуулахаар хүсэлт илгээсэн. Үүн дээр анхаарч өгөөрэй.

Түүний асуултанд МУ-ын шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ