МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймаг Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болно
2021.04.23
Эрүүл мэнд

Завхан аймаг Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болно

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханд хүсэлт тавьж байсны дагуу Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийг эхо, рентген, амьсгалын аппарат, үйлчлүүлэгчийн монитороор хангах, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийг диализийн аппараттай болгох асуудлуудыг шийдвэрлүүлжээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн байр, монтаж, тоног төхөөрөмж нийлүүлэлт нь хийгдсэн байна. Цар тахлын онцгой нөхцөлийн улмаас хугацаа алдах, суурилуулах инженер, техникийн ажилчид аймагтаа тусгаарлалтад орсны дараа ажлаа эхлүүлэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарч байгаа ч Завхан аймагт “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр”-ийг тавдугаар сарын сүүлээр ашиглалт оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор Завхан аймаг маш өндөр үнээр хүчилтөрөгч худалдан авдаг байсан асуудал шийдэгдэхээс гадна аймгийн төрөх тасаг, мэс заслын тасаг, сэхээний тасаг хүчилтөрөгчийн орчин үеийн шугамаар холбогдож, эмчлүүлэгчийн өрөө бүр шугамтай, хүчилтөрөгчөөр шууд хангагдах боломжтой болох юм.

ШИНЭ МЭДЭЭ