МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг гишүүний санаачилсан EduGate хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2021.04.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Х.Ганхуяг гишүүний санаачилсан EduGate хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилгаар Хассуурь сангаас Баянгол дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа тэтгэлэгтэйгээр суралцаад, өөрийн сурсан мэдсэн бүхнээ бусадтайгаа хуваалцаж, цаг хугацаа, орон зайн алсыг үл хамааран хамтдаа хөгжиж, цаашдаа олон улсын хөтөлбөрүүдээс сонгон суралцах үүд хаалгыг нээх "EduGate" цахим хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. 

"Edugate" цахим хөтөлбөрийн хүрээнд 2021 оны ЭЕШ-нд хичээл тус бүрээр хамгийн өндөр оноо авсан сурагчдад 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох юм. 

Хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн удирдлагууд, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан ЭЕШ-нд бэлтгэх цахим давтлагыг эхлүүлээд байна. 

Хэдийгээр өдөр тутмын хичээл, бие даан суралцах зэргээр ачаалал ихтэй байгаа боловч цахим давтлагадаа сурагчид болон багш нар маш идэвхтэй оролцож байгаа ажээ. 

ШИНЭ МЭДЭЭ