МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завханд явуулын лаборатори бүхий баг долоо хоног ажиллана
2021.04.20
Орон нутгийн хөгжил

Завханд явуулын лаборатори бүхий баг долоо хоног ажиллана

Завхан /МОНЦАМЭ/. ЗӨСҮТ-өөс явуулын лаборатори бүхий баг долоо хоногийн хугацаанд Завхан аймагт ажиллана.

-“Завхан аймаг PCR шинжилгээний сорьцоо бусад аймаг болон Улаанбаатар хот руу тээвэрлэхэд их хэмжээний зардал гаргаж байгаа аж. Тиймээс аймгийн Онцгой комисс, удирдлагууд болон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар улсын Онцгой комисст удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс явуулын иж бүрэн лаборатори бүхий мэргэжилтнүүдийн баг Завхан аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос гарчээ. Дээрх мэргэжлийн баг Завхан аймагт ажиллах хугацаанд хатуу хөл хориог сунган, хавьтлуудыг бүрэн тогтоож, голомтоо хумих төлөвлөгөөг аймгийн Онцгой комисс төлөвлөөд буй гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Харин улсын Онцгой комиссоос Завхан аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой их хурлын гишүүдийн удаа дараа тавьж буй саналыг харгалзан зарим хамгаалалтын хэрэгсэл, оношлуур, Gene expert урвалж ханган нийлүүлэх. Зөөврийн PCR шинжилгээний аппаратыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” суурьшлаас Улаанбаатар хотод авчирсан. Аппаратын нэг хэсэг болох шинжилгээ авах оношлуурыг бэлэн болгохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгоод буй. Оношлуур бэлэн болмогц PCR шинжилгээний̆ аппаратыг оношлуурын хамт Завхан аймаг руу яаралтай хүргүүлэхээр болсон байна. 

ШИНЭ МЭДЭЭ