МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Т.Энхтүвшин Дорноговь аймгийн зарим төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа
2021.04.16
Орон нутгийн хөгжил

Т.Энхтүвшин Дорноговь аймгийн зарим төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Тэрээр Дорноговь аймаг дахь зарим төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганаар “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах тухай хуулийн төслийг баталж, вакцины санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Дорноговь аймагт анхны вакцины 20,000 хүн тунг хийгээд байгаа бөгөөд хоёр дахь тунг яаралтай хийх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст уламжлан шийдвэрлүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г баталж, дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Үүнд:
  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл,
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг,
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг,
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг,
  • Монгол банкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.
  • Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, Патент, Хөрөнгийн үнэлгээ, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
  • Мөн дотоодын өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ