МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Шадар сайдад дархлаажуулалтын вакцин илгээсэнд талархал илэрхийллээ
2021.04.09
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Шадар сайдад дархлаажуулалтын вакцин илгээсэнд талархал илэрхийллээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай уулзлаа.

Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/183 дугаар тушаалаар эхний ээлжинд Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв аймгуудад “Ковид 19”-ийн дархлаажуулалтын вакциныг илгээсэнд талархал илэрхийлэв.

Говь-Алтай аймаг одоогийн байдлаар “Ковид 19”-ийн халдвар бүртгэгдээгүй ногоон бүс хэвээр байгаа тул иргэдийг нэн яаралтай дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байгаа талаар дурдаад эхний нийлүүлэлт болох 4170 тун вакциныг эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хяналтын байгууллагуудын ажилтнуудыг вакцинжуулалт эхлээд буйг дуулгалаа.

Одоогоор ногоон бүс байгаа Говь-Алтай аймгийн иргэдийг богино хугацаанд вакцинжуулах асуудлыг дэмжин шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хүсэлтийг хүлээн авч шуурхай арга хэмжээ авахын зэрэгцээ тус аймагт Онцгой байдлын шинэ салбар байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болов.

ШИНЭ МЭДЭЭ