МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.08
Улстөр

Н.Энхболд: АН-ын дарга байсан хүн хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар  “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

"Энэ асуудлыг улс төржүүлээд яриад байна. Улсын дээд шүүхээс энэ асуудлыг жил гаруйн өмнө оруулж ирэх ёстой байсан. Энэ маргаангүй үнэн. Яагаад гэхээр хуулийн цоорхой байсан. Оруулж ирэх ёстой байсан ч оруулж ирэхгүй байх боломжтой байсан. Зориудаар оруулж ирэхгүй байх бодлоготой байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө Дээд шүүхэд хэн нөлөөтэй байсан бэ? Тэгвэл оруулж ирэхгүй нөлөөлөөд байсан хүнтэй нь энэ асуудлаа ярих ёстой. Яагаад С.Бямбацогт, УИХ руу дайраад байна вэ? Нөлөөлөөд байсан хүн нь УИХ, Цэц өөрөө ч биш юм.

Сая Ц.Туваан гишүүн цэцэд байгаа АН-ын гэнэ үү? АН-ыг дэмжигч ч гэнэ үү тэр хүнийг чөлөөлчихлөө гэж хэллээ.Цэцэд тийм хүн байх ёсгүй. Зөвхөн хууль хэрэгжүүлэгч л байх ёстой. Намын дарга байсан хүн ингэж ноцтой мэдэгдэл хийж болохгүй. Харин ч чөлөөлсөн нь зөв болж гэж бодож байна. 

Үндсэн хуулийн хямрал руу явж байна гэж хэлээд байна. Харин ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэж байна. Мөн гудамжинд гарна шүү бэлтгэл нь хангагдаж байгаа гэж хэлж байна. Ийм юмыг гол төлөв бэлдэж байгаа хүмүүүс нь хэлдэг. Нийгмийг уриалан дууддаг. Тиймээс маш сэрэмжтэй байх ёстой гэж санаа зовоод хэлж байна."

ШИНЭ МЭДЭЭ