МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.01
Хууль, эрх зүй

Ц.Сэргэлэн: Албадан хөдөлмөр хийлгэх талаар хуулийн төсөлд оруулж болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Нийгмийн эмгэнэлт байдалтай тэмцэх учраас энэ хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн төсөлд албадан эмчилгээг дэмжиж үүнд зориулсан сан байгуулах талаар оржээ. Гэхдээ албадан эмчилгээ байгаа бол албадан хөдөлмөр хийлгэж санг дэмжиж болох уу? гэсэн санал байна.

Өнөөдөр дэлхий нийтэд архинаас үүдэлтэй 3 сая гаруй хүн амь насаа алдаж байна. Оюутнуудаас судалгаа авахад 50 гаруй хувь нь тасар ч унатлаа архи ууж үзсэн гэсэн судалгаа байдаг. Цаашдаа төрийн тусгай албадыг архинаас тусгаарласан эрх зүйн зохицуулалт байвал зүгээр гэсэн бодолтой байгаа.   

Гишүүний асуултанд УИХ-ын гишүүн,Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ