МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.31
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Түүвэр судалгаануудын хэрэглэгчийг хэрхэн тодорхойлж байна вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

"Тайланд байгаа түүвэр судалгаануудын харьцуулалт дотор зарим нэг өөрчлөлт байгаа нь ямар учиртай вэ? Жишээ нь 2019 онд Цаг ашиглалтын судалгаа гэж байгаа бол 2020 онд Эдийн засгийн салбаруудын үнийн суурь шинжилгээ гэж орж ирсэн байна. Хэрэглэгч нь чухам хэн бэ? Хэнд зориулж энэ судалгааг хийдэг вэ? Захиалгаар хийдэг үү?"

Түүний асуултанд ҮСХ-ны дарга хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ