Наурыз-Нарны баярын мэндчилгээ дэвшүүлж байна
2021.03.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Наурыз-Нарны баярын мэндчилгээ дэвшүүлж байна

Өнөөдөр Казах ард түмний үндэсний Наурыз баяр тохиож байна. Гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцдэг энэ өдрийг ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. 

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 400 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. 2010 оноос эхлэн Тажикстан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргыз, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.

Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдарч байна. Эдгээр иргэдийнхээ итгэлийг хүлээн төрд төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүд Казах ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлсэнийг хүргэж байна.

Ассалаумалейкум құрметті ағайын.

Баршаңызды халқымыздың ең ұлы мейрамы, адам баласы мен табиғат ана қайта жаңғырып, түлейтін – әз Наурызбен шын жүрегімнен құттықтаймын.

Дастархандарыңызға береке берсін,

Бастарыңызға мереке берсін,

Астарыңызға адалдық берсін,

Бастарыңызға амандық берсін,

Дендеріңізге саулық берсін.

Ұлыс оң болсын, Ақ мол болсын

Әз Наурыз құтты болсын ағайын.

Құрметбен: Ұлы Құрылтай Мүшесі Әубәкір Тілеуханұлы

Сайн байцгаана уу,

Эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхий даяар тархан суурьшин ажиллаж амьдарч байгаа нийт Казах иргэддээ урин цагтай учран золгож, үндэстэй бүхэн дэлгэрдэг, хаврын эх болсон Нарны баяр Наурызын баярын мэндийг хүргэе.

Ширээ тань ивээх болтугай,

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй,

Хоолоо үнэнч байлга,

Бурхан танд аюулгүй байдлыг өгөх болтугай,

Бурхан танд эрүүл энхийг бэлэглэх болтугай.

Үндэстэн нь өөдрөг, цагаан нь элбэг байг ээ

Наурызын баярын мэнд ах минь.

Хүндэтгэсэн: Улсын Их Хурлын гишүүн Тилеуханы АУБАКИР

ҚҰТТЫҚТАУ

Құрметті ағайындар! Ұлыстың ұлы күні – Әз-Наурыз мейрамымен баршаңызды құттықтаймын!

Әз-Наурыз – қыстың ызғары қайтып, көктемнің шуағы төгілетін, күн мен түн теңеліп, жер ананың бауыры жібіген, бес түлік төлдеп, ақ шыққан, көк көрінген жайма-шуақты күнге сәйкес келетін түркі халықтарының ежелден бері тойлап келе жатқан ұлық мерекесі. Әз-Наурыз – адам мен адамды, адам мен табиғатты жарастыратын ғажайып күн. Осынау сәтте Самарқанның көк тасы қалай ерісе, адамдар арасындағы өкпе-реніштер де еріп, көңілге қуаныш пен мейірім ұялайды, араздықтар ұмытылып, татулық пен береке-бірлік басталады.

Әз-Наурыз –  әрбір жаңашылдық пен жаңарудың жаршысы. Сондықтан халқымыз Әз-Наурызды қашанда кең пейіл, ізгі ниет және ақ жарма тілекпен қарсы алған.

Өкінішке орай әлемді алаңдатқан жұқпалы вируспен күресудеміз. Алайда бұл індет – өткінші. Осынау өтпелі әрі сындарлы сәтті әрбір азаматтың мұқияттылығы, жауапкершілігі және ынтымақ пен жақсы ниет арқылы еңсереміз деген сенімдемін.

Әр шаңыраққа амандық пен шаттық, бақыт пен байлық тілеймін.

Ұлыс оң, ақ мол болсын!

Ізгі ниетпен Ұлы құрыл мүшесі Бейсен Бұланұлы

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүдээ,

Монгол Улсын нийт Казах иргэдээ,

Байгаль дэлхийн жамаар хуучин жил хулжиж, шинэ жил шилжин ирэх цаг мөчид Казах түмний уламжлалт баярын босгон дээр Та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Наурыз бол өвлийг өнтэй давж, хаврын урин цагтай учран золгосныг бэлгэдэн, зон олноороо амар мэндээ мэдэлцэх, аксакал ахмадуудаа хүндлэн хөдөлмөрийн замналаас суралцаж, сургаал ерөөлийг сонсдог,  өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог онцлог баяр юм.

Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил, шинэчлэлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй, авьяас билэгт, зорьсондоо тууштай Казах ард иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд Казах иргэдийн дундаас улсын болон хөдөлмөрийн баатар, төр нийгмийн зүтгэлтэн, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын салбарын олон алдартан төрөн гарсныг Наурызын баярын энэ сайхан өдөр тэмдэглэхэд таатай байна.

Монголын Казах иргэд үндэсний хэл, соёл, ёс заншлаа уламжлалт төрхөөр нь эрхэмлэн хадгалж, хойч үедээ дамжуулан өвлүүлж, орчин үетэй хослон хөгжүүлж байгаа нь Казахын ард иргэдийн хичээл зүтгэл, төр засгаас үндэсний цөөнхийн талаар явуулж ирсэн зөв бодлогын үр дүн мөн юм.

Үндэсний уламжлалт Наурыз баярыг тэмдэглэж буй нийт ард иргэд та бүхэн дэлхий нийтийг түгшээж буй аюулт цар тахлын эсрэг төр засгийн гаргаж буй шийдвэрийг биелүүлэн, эрүүл мэндээ хамгаалж цахимаар золголт хийхийг та бүхэнд уриалж байна.

Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн Б.Бейсен

Эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч байгаа нутгийн ахан дүүстээ Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлье.

Наурызын баяр бол Казах түмний уламжлалт баяр төдийгүй НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар зөвшөөрөгдсөн, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Олон улсын баяр билээ. 

Өдөр шөнө тэнцдэг билэгт энэ өдөр хаврын урь орж, байгаль дэлхий өнгөө засч, амьтай бүхэний сэтгэл сэргэж, ахмад буурлуудаа хүндэтгэн залж, ах дүү, төрөл садан, найз нөхдөөрөө халуун элгэмсэг яриа өрнүүлж, амар мэндээ мэдэлцдэг сайхан уламжлалтай. 

Ахмад буурлууд, түмэн олон Та бүхэн минь сайхан баярлаарай. Ирж буй цагийг дурсамж, баяр хөөр, аз жаргалаар дүүрэн угтах болтугай. 

Ұлыс оң болсын, Ақ мол болсын! 

Хүндэтгэсэн, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан

ШИНЭ МЭДЭЭ