http 136

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.16
Эрүүл мэнд

Б.Жаргалмаа: Төсөөллөөр хэлэлцэж хууль баталж болохгүй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2021.03.16/ Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Эрүүл мэндийн даатгал дээр зайлшгүй хяналт байх ёстой. Хуулийн оруулж ирсэн хуулийн төсөл дээр төсөөллөөр байгууллага бий болгож болохгүй. Олон нийтийн хяналт хэрэгтэй.даатгуулагчийг төлөөлж Үйлдвэрчний эвлэл орж ирсэн. Үүнд энэ байгууллага хяналт тавьж байна уу? Дархлаажуулалтын үед эмч нар бараг хоолгүй явж байна гэж сошиал дээр гарсан. Энэ асуудал дээр сайдаас тодруулмаар байна.Миний хувьд энэ хуулийг буцаах саналтай байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Эрүүл мэндийн яамны зүгээс дархлаажуулалтын талбар дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ илүү цагийн өгч байгаа. Хүнд цаг үед төгсөх курсийн оюутнуудыг дайчлахаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ