МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийнхоо нөхцөл байдалтай танилцлаа
2021.03.12
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийнхоо нөхцөл байдалтай танилцлаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн cанаачлагаар Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан,  Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар болон НИТХ-ын төлөөлөгчид, Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцлоо.

Тус уулзалтаар дараах асуудлуудыг ярилцан, санал бодлоо солилцлоо.

  1. Баянзүрх дүүргийн Онцгой комисс Коронавирус цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар
  2. Баянзүрх дүүргийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар
  3. Баянзүрх дүүргийн Засаг даргын хийж хэрэгжүүлэх "Хөгжлийн зураг" төсөл хөтөлбөртэй танилцаж санал бодлоо солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ