МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.02.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Цэрэнпунцаг: Малын тэжээлийн талаар тодруулна уу?

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2021.02.26/-ны хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. 

Бэлтгэл ажлын явц болон салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Польшийн Засгийн газраас авах 10.2 сая еврогийн санхүүжилтээр хийгдэх тоног төхөөрөмж шинэчлэх, авах. Энэ тоног төхөөрөмжүүдээс өгөх үү? Жишээ нь Завханы Улиастайд ногоочид байдаг. Гэхдээ энэ иргэдийн нэг нь авахад нэг трактор томдоод байна. Тэгэхээр нийлж авахад ААН-үүд дундаа нэг механикжсан ангитай байх уу эсвэл тэр нь аймгийнхаа орон нутагт өмчтэй компани байгуулах уу? Үүнийг удирдлагын талаас яаж зохион байгуулах вэ? Ер нь өгч таарах вэ? 10.2 сая еврогийн энэ төсөл хөтөлбөр дотор авч байгаа тоног төхөөрөмжүүд аймгууд руу хувиарлагдах уу?

Цааш анхаарах асуудал дотор байна. Аймгийн тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажиллаж байна гэсэн байна. Малчид нийлээд баг, сумаараа тарих санаачлага явж байгаа. Тэгэхээр тэд юу тарихаараа юу, ямар тэжээл тарих вэ? Юуг яаж холих талаар мэдээлэл дутмаг. Цаашдаа хөдөө орон нутагт алслагдсан аймгуудад ялангуяа малчид тэжээлээ тарихад жижиг ААН-үүд тэжээлийн ямар ямар ургамалууд тарих ёстой вэ?

Манай цаг агаар, хөрсөнд аль нь зохицдог вэ? Энэ талаар ямар нэгэн судалгаа цаашдаа малын тэжээл гурав, дөрвөн төрлийн тэжээл хольж өгвөл гайгүй тарга тэвээр өгдөг гэсэн жор байдаг байна. Үүнд ямар жорууд санал болгож байна. Хавраас, хойтонгоос тарихад ямар ямар төрлийн тэжээлийн үр тариа бэлэн байдаг, цаашдаа ямар ямар тэжээл авчирж тариулах вэ?

Ялангуяа царгас тариулна гэж байсан. Царгасыг өөр хоёр гурван тэжээлтэй холивол сайн гэсэн ам дамжсан яриануудаас сонсоход ямар нэгэн цэгцтэй, судалгаанд нотлогдсон стандартын зүйл ховор байна. Үүн дээр бодлого болгож явуулах гэж байгаа юм байна. Үүнийг тодорхой хэд хэдэн зааварчилгаа, бариад явдаг жор, тарих тариалах ургамлынх нь зөвлөмж, гарын авлага бэлтгэж өгвөл тариаланч, малчдад хэрэгтэй байна. 

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Беларусь улсынх гэхэд 4.5 сая евро төмс, малын тэжээлийн тоног төхөөрөмж байна. Польш дээр 3.2 сая евро нь хүнсний ногоо тариалах тоног төхөрөөмжүүд байгаа. ХАА дэмжих сангаар дамжуулаад хөнгөлөлттэй нөхцөлөөр хүсэлтээ тавьсан ААН-үүдэд авах боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нэмэлт тодотгол хийлээ:

ШИНЭ МЭДЭЭ