МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон нутгаас Цагдаагийн байгууллагын анхны гавъяат төрлөө
2021.02.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Орон нутгаас Цагдаагийн байгууллагын анхны гавъяат төрлөө

XVII жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн босгон дээр олон жил өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбаатар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Шинэ-Идэр сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнууллаа. 

1921 онд Ардын засгийн шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа”-г байгуулсан нь Монгол Улсын шинэ үеийн цагдаагийн байгууллагын үүсэл бөгөөд энэ жил 100 жилийн ой тохиож байна.

Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш анх удаа хөдөө орон нутгаас төрөн гарч буй гавьяат гэдгээрээ онцлог юм.

Шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар нар шагналыг гардуулллаа.

П.Хатанбаатар нь цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын таван удаагийн хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан цагдаагийн албан хаагч юм.

ШИНЭ МЭДЭЭ