http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүрэгт "Шархад" дэд төв байгуулна
2021.02.03
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүрэгт "Шархад" дэд төв байгуулна

Баянзүрх дүүрэгт "Шархад" дэд төв барих ажлыг эхлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

"Шархад" дэд төв нь инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэж Баянзүрх дүүргийн гэр хорооллын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, иргэд ус, дулааны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломжтой. Мөн дэд төв ашиглалтад орсноор иргэдийг орон сууцжуулах, цаашлаад эмнэлэг, сургууль барих хүртэл томоохон төслүүд хэрэгжих юм.

Гэр хорооллын өрх айлууд төрийн үйлчилгээ, худалдаа, банк санхүү, даатгал бусад үйлчилгээг заавал тамгын газар орохгүйгээр илүү ойроос, амар хялбараар авах нөхцөл бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ