МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.29
Улстөр

Ё.Баатарбилэг: Төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхэд сайд нар манлайлах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. 

Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Шинээр сонгогдож байгаа Засгийн газрын гишүүдэд амжилт хүсье. Бүх сайдууд анхаарч ажиллах зүйл бол төрийн дунд, доод шатанд байгаа төрийн албан хаагчдын ёс зүй, хандлага дээр анхаарах хэрэгтэй. Төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхэд сайд нар манлайлах ёстой. Та бүхэнд ёс зүйн өндөр босго тавигдаж байна.

Эрүүл мэндийн яамны асуудал их байна. Боловсролын сайдаар Л.Энх-амгалан сайд туршлагатай хүн ажиллах юм байна. Боловсролын багц хууль дээр сайд сайн ажиллаарай. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийг нэг ээлжтэй болгох тал дээр анхаарч ажиллаж чадвал үр дүн гарна. Оюутны хөгжлийн зээлийг цэгцлээрэй. Гишүүдэд их санал оюутнуудаас ирж байна. Буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнуудад хүндрэл гарч байгаа.

ШИНЭ МЭДЭЭ