МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.28
Уул уурхай, Ашигт малтмал

О.Цогтгэрэл: Эдийн засгийн өгөөж, санхүүгийн механизмаа сайтар тооцох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

"Газрын тосны үйлдвэрийн тухайд импортын гол валютын урсгал гардаг, ажлын байр, геополитикийн чухал асуудал. Эдийн засгийн төсөл талаасаа эргэлзээтэй олон зүйл байна. Нүүрсгүй нүүрсний станц, гурилгүй талхны цехийн тухай бид энд яриад байгаа юм. 

Техник технологи талаасаа иймэрхүү үйлдвэрүүд нь дэлхийд шийдэгдсэн байдаг. Би санхүү талаас нь асуух гэж байна. Манайхан санхүүгийн механизм талдаа алдаад байдаг. Оюутолгой ч адилхан. Үйлдвэр гүний уурхай баригдсан. Санхүүгийн маргаан л 34% гэдэг дээрээ явж байна. Газрын тосны үйлдвэр дээр ч эрсдэлтэй энэ мега төслийн 100%  эрсдэлийг хүлээх тухай ярьж байна. 1 жилийн дотор санхүүгийн тооцоолол нь 60%-иар зөрж 1,2 тэрбум нь 2 тэрбуум болсон байх жишээтэй. Эндээс асуух гэж байгаа зүйл нь 1,2 тэрбум долларыг 1,75%-иар 2025 оноос үндсэн зээлээ тьөлж эхлэх байна. Үлдэх санхүүжилтээ яаж шийдэх вэ?

Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг 10 жил гэж байна. Энэ 10 жилд доллар-төгрөгийн ханш, нефтийн үнийг хэрхэн тооцож, таамагласан бэ?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ