МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Зөвхөн ломбард биш ББСБ, банкны хүүг ч энэ хуулиар зохицуулах нь шударга

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

"Яагаад иргэд өөрсдийн эд хөрөнгөө барьцаалан ийм зээл авч байна вэ? тогтвортой орлогогүй байна.

СЗХ, Монголбанкнаас асууя. Сөрөг зүйл юу гарч ирэх бол? Яагаад ББСБ, банк руу би яагаад ломбард руу очиж байна вэ? үүнийг харах ёстой. Ийм хэрэгцээ нийгэмд байгааг бид яаж бодлогын хүрээнд арилгах вэ?

Би хэдийгээр дэмжиж байгаа ч ломбард, ББСБ, банк гээд хүү тус бүрээр нь заагаад хамтад нь оруулж ирэх ёстой. Энэ бол шударга. Хуулийн үйлчлэх хугацаанд яагаад ББСБ, банкыг оруулахгүй байгаа юм бэ? Хэдийгээр эрхлэх асуудлын хүрээнд байдаггүй ч сөрөг зүйл юу байна вэ гэдгийг сонсмоор байна."

Түүний асуултанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн болон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ