МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.23
Уул уурхай, Ашигт малтмал

С.Одонтуяа: 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хүүг нь яаж төлөх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Энэ бол маш том эрсдэл. Социализмын үед бид маш том том үйлдвэрүүд байгуулж байсан. Эрдэнэт, Говь комбинат, Байшин үйлдвэрлэх гэх мэт. Миний хувийн архивт энэ бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ, яаж байгуулж, ямар хөрөнгө оруулалт хийсэн, ямар бэрхшээл байсан, ашигтай ашиггүй гээд бүх материалууд байдаг. Би үүнийг ном болгож байгаа. Сая би Эрдэнэт үйлдвэрийн тухай номыг гаргасан. Тэр үед маш том систем ажиллаж байсан.  Одоо энэ үйлдвэр маш эрсдэлтэй шүү. Бид сэтгэлийн хөөрлөөр яриад байна.

Зургаан жил шоудлаа. Нефтийн үйлдвэртэй болох гээд байна. Нэгж байгуулснаа бараг үйлдвэрээ байгуулчихлаа гээд яриад байсан. Дэлхийн чиг хандлага маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Бид есөн жил нөхнө гэдэг бол миний тооцоогоор 15 жил болох юм байна гэж харж байна. Нэг үйлдвэр байгуулдаг бөөн өрөнд орчих вий дээ. Протоколд тэмдэглэгдээд хэдэн жилийн дараа бид харахад Монгол Улс өрөнд орчих вий гэж айж байна. Эдийн засгийн үр ашгийн тооцоонд маш эргэлзээтэй.

Түүхий эдээ холоос тээвэрлээд очихоор бараг алт шиг үнэтэй болох гээд байна. Тэгээд эрсдэлүүд байна. Түүхий эдээ өөр хараат бусаар авдаг. Химийн үйлдвэр байхгүй тэгэхээр үлдэгдэл бүтээгдэхүүнээ ямар төлөвлөгөөгөөр авах юм. Евро 4,5 стандартын бүтээгдэхүүн гарах уу? Оросын бүтээгдэхүүнтэйгээ өрсөлдөх бүтээгдэхүүн гарах уу? Асуултууд байна. Санаа зовж байна.

Технологи нь уян хатан байж чадаж байгаа юм уу? Сая сонсоход 150 хүнтэй ажлын байр болно. Зарим нь бараг 7000 хүний ажлын байртай болно. Ийм хүний хүчээр зодсон технологи, үйлдвэр байх уу? Ковидын эдийн засгийн хүндрэлтэй, маш их өртэй энэ үед энэ үйлдвэр босож чадах уу? Санаа бол сайхан байна. Гэтэл цаг үе өөр шүү гэдгийг хэлмээр байна. 

Хөрөнгө оруулалтыг хэдэн жил нөхөх вэ гэдэг дээр би эргэлзэж байна. 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орох юм байна. Хүүг нь яаж төлөх вэ? 

Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа:

Дамжуулах хоолойн өртөг бол газрын тосыг тээвэрлэдэг төрөл бүрийн тээврийн хэрэгслээс хамгийн хямдхан. Бидний тооцоогоор 1 тонн тосыг 640 гэж бодсон. Одоо бид барихдаа 530 км урттай хоолой барихаар шийдэж байгаа. 640 км тээвэрлэхэд 7 ам.дол гэж тооцож байгаа. Бид ч маш их санаа зовж байна. Бид Евро-5 стандартаар үйлдвэрлэнэ. Одоогийн Оросын технологиос хамаагүй дээр гэж үзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ