2021.01.22
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг яаралтай батлах шаардлага байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Дэлхийн бусад улс орнуудын сайн жишиг болон эрдэмтэн судлаач нарын судалгаан дээр үндэслэж ажилласан. Засгийн газраас энэ хуулийн төслийг Их хуралд оруулж ирвэл зөв зүйтэй гэсэн саналтай байна.

2020 оны 9 сард Улсын хэмжээний төрийн албаны ёс зүйн зөвлөлийн нэгдсэн семинар зохион байгуулсан. Энд ёс зүйн талаар яригдсан. Сүүлийн үед өрнөж байгаа асуудал ч гэсэн төрийн албаны ёс зүйтэй холбоотой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төрийн алба дээрээсээ доод шатандаа ёс зүйг баримталж ажиллах ёстой. Энэ тал дээр ажил хийгдэж байгаа. Төрийн албан хаагч ард түмний дарга биш тэдэнд үйлчлэх ёстой. Хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа. 2021 онд Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ дээр оруулж ирэхээр ажиллаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ