2021.01.15
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 заалтыг тодруулна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.15\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон 6.2-той холбоотой иргэд олон түмний дунд бухимдал, ойлголтын зөрүү гараад байгаа тал дээр тодорхой хариулт өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6-р зүйлээр бид стратегийн ач холбогдолтой орд газрын дийлэнх хувь ард түмэнд оногдож байх зарчмын өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлтийн анхны тэмцэлийг Оюутолгойн гэрээ яригдаж байсан 2009 оны үед энэ асуудлыг тавьж тэмцэж байж УИХ-ын 57-р тогтоолыг батлуулж гаргасан. Тэр үед төрийн зүтгэлтэн  Дамдины Дэмбэрэл УИХ-ыг даргалж байсан. Бидний арваад хүн тэмцэл хийж байж 57-р тогтоолыг баталсан. 

Жишээлбэл Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтаар Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-аас доошгүй хувьд өргөх ийм зарчмын заалттай тогтоол баталсан. Энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гэсэн Оюутолгойн ордын хөрөнгө оруулалттай нөхцөлийн дараа 50-аас доошгүй хувийг эзэмших шийдвэр нь хэвээрээ байгаа. Үүнтэй нийцүүлээд стратегийн ач холбогдол бүхий том орд газруудынхаа дийлэнх хувийг ард түмэнд ноогдох ажлыг хэлбэрэлтгүй хийх хэрэгтэй.

Хоёрдмол утгагүй 6.2-ыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дагаж гаргах хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ талаар дахин тодруулж асууя.

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Үндэс хуулийн 6.2-д байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч гэж орсон. Төрийн нийтийн өмч гэдэг бол Монголын бүх ард түмний мэдэлд байх зарчим юм. Нийтийн гэдэг нь гадна, дотнынхон эзэмших эрхтэй биш гэж нэлээн сайн ярилцаж, үүн дээр ойлголцсон. 

ШИНЭ МЭДЭЭ