МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Банк байгуулах шаардлагатай хугацааг хэрхэн тооцсон бэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.01.13/ хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2020.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа: 

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт тухай хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн 5-р зүйлд 2021 оны 2-р сарын 01-ны өдөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй банк нь Банкын тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12-р сарын 31-ны дотор хангасан байна. 

Ингээд үзэхээр чилийсэн гурван жил угтаж байна. Энэ тооцоог яаж хийсэн бэ? Гурван жил гэдэг бол орчин үед бол их урт хугацаа. Энэ хугацаанд банкны системд, дэлхийн хэмжээнд ямар ямар өөрчлөлт гарахыг тооцоолж байна уу? Яагаад хоёр жил байж болоогүй юм бэ?

Түүний асуултанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ