МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Энх-Амгалан: Зохиогчийн эрх гадаадад зөрчигдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Зохиогчийн эрхтэй холбоотойгоор Өвөрмонголд манай зохиолчдын номыг монгол бичгээр бичдэг, өөр нэрээр гаргадаг, дууг нь дагаж дуулдаг, биелгээг нь дагаж биелдэг гээд хэд хэд нь асуудал гарсан. Гадаадад зохиогчийн эрх зөрчигдвөл яах вэ?

Ерөөл, магтаал, домог үлгэр, биелгээ гээд үндэсний зан үйлийг яаж хамгаалах вэ? Манайхан гадаадад очоод зааж өгдөг. Үүнийг зохицуулж байгаа юу?

Ажлын хэсгийн төлөөлөгч хариулт өглөө.

Ардын урлагийн асуудал чухал. Гэхдээ энэ хуульд зохицуулалт ороогүй. Зохиогч тодорхой бус учраас. Суурь хууль байгаа. Цаашдаа энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Хил дамнаж зөрчил гарсан тохиолдолд  олон улсын гэрээгээр шийдвэрлүүлэх боломжтой.Энэ хуулиар тодруулж өгсөн. Оюуны өмчийн хуульд бас тусгасан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Уртын дууны үргэлжлэл ардын дуу, ардын дууны үргэлжлэл зохиолын дуу. Бид зохиогч тодорхой бус учраас ардын өв соёлоо орхиж болох уу?

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн: Д.Эрдэнэчимэг:

Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хуульд ардын урлагийн бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй гэж заасан байгаа. Шинэчилж орж ирж байгаа хуулин дээр ардын урлагийн бүтээл дээр тулгуурлаад үүсмэл бүтээл туурвисан тохиолдолд хамгаалагдана.

ШИНЭ МЭДЭЭ