МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ч.Ундрам: Бүх нийтээр амрах баярын өдрийн талаарх заалтыг тодруулна уу?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам асуулт асуулаа:

Үндэсний баяр наадам тэмдэглэлт өдрийн хууль гэж байдаг. Ямар баяраар нь амрах, аль өдөр нь зүгээр тэмдэглэх тухай заасан байдаг. Гэтэл заавал бурхан багшийн их дүйчин өдөр амрах ёстой гээд заавал энэ хуульд давхар оруулж өгөх шалтгаан нь юу вэ? Нийгэм нэг л их амарсан, олон баяр тэмдэглэсэн хүмүүс байна гээд шүүмжлээд байгаа. 

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа.

Нийтээр амрах баяр наадмын хуулиараа зохицуулсан асуудал. Гэхдээ ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцааг зохицуулж байгаа гэдэг  утгаар нь Хөдөлмөрийн хуульд нь өдөр хоногоор нь заасан нь дээр юм гээд оруулсан. Одоо ч гэсэн өдрөөр нь заадаг.  Хууль санаачлагч нар хэлэхдээ түүн дээр маргаан гардаг учраас ингэж оруулах санал оруулж байгаа юм.

Түүний асуултанд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариуллаа.

Нийтээр амрах баярын өдөр гээд хуулийн 97-р зүйл дээр байдаг юм байна. Өнгөрсөн парламентаар бурхан багшийн их дүйцэн өдрийн хууль батлагдаад энэ Хөдөлмөрийн хуульдаа заалт ороогүй байсан учраас нөхөж оруулж байгаа юм байна. Бүх баярын жагсаалт энд байна гэсэн үг. 

ШИНЭ МЭДЭЭ