МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх тэгш эрхийг хангах хэрэгтэй

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган гаруй иргэн байдаг. Нэг гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад тухайн гэр бүл эдийн засаг, сэтгэл зүйгээрээ бүхэлдээ хүнд байдалд ордог.

Хүний эрхийн конвенци, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуульд заасны дагуу энэ иргэдийн нийгмийн байдалд хэвийн оролцох, хөдөлмөр эрхлэх боломж олгох хэрэгтэй. 5-1-1 Ялгаварлан гадуурхалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал орж байгаа гэж ойлгож байна. Харин 6-р зүйл дээр тайлбар авъя.

ШИНЭ МЭДЭЭ