МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Боломж бүхнээ хуваалцъя” хандивын аяны хүрээнд 1600 хүүхдэд сэтгэлийн бэлэг хүргүүллээ
2020.12.30
Орон нутгийн хөгжил

“Боломж бүхнээ хуваалцъя” хандивын аяны хүрээнд 1600 хүүхдэд сэтгэлийн бэлэг хүргүүллээ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Боломж бүхнээ хуваалцъя” хандивын аянаа өндөрлүүлж сумдын зорилтот бүлгийн хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг хүргүүлсэн байна.

Сар гаруй хугацаанд өрнүүлсэн “Боломж бүхнээ хуваалцъя” хандивын аянаа өндөрлүүлж Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын зорилтот бүлгийн хүүхдүүд мөн Энэрэл цогцолборын тусгай хэрэгцээт анги, Халамжийн төв, Сонсголгүй иргэдийн холбоо, Насан туршийн боловсролын төвд харъяалагддаг хүүхдүүд, эмнэлэгт эмчлүүлж буй, төрөх тасагт дөнгөж хорвоод шинээр мэндэлсэн нярай үрс зэрэг нийт 1600 хүүхдэд сэтгэлийн бэлэг хүргүүлсэн байна.

Эдгээр бэлгүүдийг гишүүн Дархан сумын жижиглэнгийн худалдаа эрхлэгч иргэдээс худалдан авч, хүнд нөхцөлд буй бизнес эрхлэгчдээ бага ч гэсэн дэмжихийг хичээсэн нь бизнес эрхлэгчдийн хувьд ч талархалтай сэтгэлийн бэлэг байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ