МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрх толгойлсон ээжүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ
2020.12.23
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрх толгойлсон ээжүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагатай хамтран Баянгол дүүргийн өрх толгойлсон ээжүүд болон, өндөр настнуудад хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ.

КОВИД-19 цар тахлын улмаас бий болж буй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөнд өрх толгойлсон ээжүүд, хүүхдүүд ихээр өртөж байна. Олон иргэд ажлын байргүй болж, орлого нь буурч, ядуурал, хоол хүнсний хомстол нэмэгдсээр байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид дүүргийнхээ олон хүүхэдтэй, өндөр настай, өрх гэрээ авч явж буй айлуудад услах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ