МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар асуулт тавилаа
2020.07.21
Зам, Тээвэр

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар асуулт тавилаа

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт албан бичгээр асуулга тавьжээ.

Тэрээр энэ талаараа "Дарханы зам өнөөдөр бидний хамгийн их анхаарал хандуулж, нэн тэргүүнд хийх  ёстой ажил гэдэг утгаараа Зам, тээврийн хөгжлийн сайдад Асуулга хүргүүллээ. Товлосон хугацаандаа ашиглалтад ороогүй тул түр зам ашиглаж байгаа боловч эвдрэл гэмтэл ихтэй, тэмдэг тэмдэглээгүй зэргээс олон иргэн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь тун харамсалтай байна.

Иймд уг замыг нэг хором, нэг цаг, нэг  өдрийн өмнө ч болов ашиглалтанд оруулах нь бидний хамтын зорилго, ажил  байх ёстой.  Шинэхэн томилогдсон салбарын сайд маань энэ асуудалд  шуурхай хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Асуулга бүхий тус албан бичигт:

Засгийн газрын 2018 оны тогтоолоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр шийдвэрлэсэн. Тус замыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны дотор бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Түр зам нь эвдрэл ихтэй, тэмдэг тэмдэглэгээ байхгүй зэргээс болж аваар ослоор хүний амь эрсдэж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох ноцтой зөрчил удаа дараа гарч байгаа талаар иргэд, байгууллагаас гомдол, саналаа бидэнд илэрхийлж, уг замын ажлыг богино хугацаанд дуусгахыг шаардаж байна.

Иймд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд дараах асуултыг ЗТХ-ийн сайд Танд тавьж байна.

2. Гүйцэтгэгч байгууллагуудын техник, санхүү, хүн хүчний нөөц тус замыг барьж чадах эсэх, танай яамны зүгээс хяналт шалгалтыг хэрхэн хийж, ямар дүгнэлт хийж байгаа талаар

3. Тухайн замыг яаралтай ашиглалтад оруулахад тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хариу ирүүлнэ үү" гэжээ.

Асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ШИНЭ МЭДЭЭ