2020.12.22
Эрүүл мэнд
Л.Энх-Амгалан: Эмнэлэг халдварын голомт болж байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан боллоо. Байнгын хорооны 2020 оны 01 тогтоолоор байгуулсан Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:
Эмнэлэг нь өөрөө голомт болчих гээд байна. Иргэд хуруу уншуулах асуудал магадгүй голомт болчих гээд байна гээд дургүйцэж байна. 32.273 иргэн хуруу уншуулаагүй гэсэн тооцоо байна. 11 сарын байдлаар 124.970 хүн хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлсэн байна. 2.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөнгөлөлт авсан. Анхан шатан дээр ийм нөхцөл байна. Өөрчлөлт шинэчлэлт бол байгаа. Яг өнөөдөр өрхийн эмнэлэг дээр очихоор ийм асуудлууд байна. Үүнийг та нар юу гэж харж байна вэ? Илүү сайжруулах ямар боломж байна.
Ирэх оны Эрүүл мэндийн сангийн орлого нэлээн эрсдэлд орохоор харагдаж байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр хувиараа эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа 581.000 хүн байна. Энэ оны гүйцэтгэлээр 44 хувьтай байна. 200 гаруй мянган хүн даатгалын шимтгэлээ төлсөн. Энэ 2020 оны сүүлийн хагас, 2021 онд Эрүүл мэндийн даатгалын орлого нэлээн хүндрэлд орно.
Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.
Хөнгөлөлттэй эмийн хувьд газар дээр гүйцэтгэлийн хувьд алдаа дутагдалтай зүйл гарсан. Таван жилийн туршид ард иргэдийн дугаарлаж авдаг байсан зүйлийг таван сарын дотор өөрчлөхөд хугацаа нэлээн бага байлаа. Цаашдаа нэлээн анхаарч ажиллах болно. Анхан шатан дээр тулгарч байгаа асуудлууд нэлээн цэгцэрсэн гэж харж байгаа. Эмийн хөнгөлөлтийн хэмжээ багассан байсныг буцаагаад нэмэгдүүлсэн. Эмч нар хурууны хээгээ уншуулахыг зогсоосон байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэмэлт тодруулга хийлээ:
2.2 сая иргэний бараг 480-аад тэрбум төгрөгийн орлого байсан. Үүн дээр бодитой эрсдэл нүүрлэчихлээ. Та нар эрсдэлийг даван туулах, зөв төлөвлөлт хийх чиглэл рүү юу хийж байна вэ? Үндэсний зөвлөл чинь хуралдаж байна уу? Засгийн газартаа тодорхой санал тавих уу? Энэ бол иргэдийн хүсч хүлээсэн зүйл болж байна. Иргэдээ эрсдэлд оруулахгүй хамгийн эмзэг цаг үед бид тулаад байна. Өдөр хоногоор нөхцөл байдал өөрчлөгдөж байна.
ШИНЭ МЭДЭЭ
500-600 МЯНГАН АЙЛ ӨРХӨД ОРОН СУУЦ ХЭРЭГТЭЙ
2024.10.08
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
2024.10.01