2020.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Гадаадад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалсан дэвшил болсон хууль байх ёстой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхлэлээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хууль батлагдаж гарснаар гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр дэвшил гараасай. Гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ нарийн тоог мэдэхгүй байна. Ойролцоогоор 12 мянган иргэдийн эрх ашиг чухал. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн 40 хувь эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй.

Нийгмийн шимтгэл төлж чаддаггүй. Энэ асуудал шийдэгдэх үү? Монголдоо гадаадад ажиллаж байгаа юм шиг эрх нь зөрчигдөж ажиллаж байгаа иргэдийн эрхийг яах вэ? Гаднаас жилд 10 гаруй мянган иргэд ирдэг гэсэн. Энэ тооны Монгол  залуучуудын ажиллах боломж хаагдаж байна. Энэ тогтолцоо хэвээрээ байх уу? хуулиар зохицуулагдах уу?

Машин засварын газраа Вьетнамчуудад алдсан. Уул уурхайн салбар байна. Гадаадаас ямар ажиллах хүчин авч байна. Үүнийг дотооддоо яаж зохицуулах боломж байгааг судлах хэрэгтэй.

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа :

Гадаадад байгаа монголчуудаа бүртгэлжүүлэх ажлыг Гадаад харилцааны яамтай хамтран гаргана.Манай яамны зүгээс гадаадад ажиллах хүч илгээх асуудал яригдана.Японд 2019 онд 747,Солонгост 2019 онд 773 иргэд  жуучлагдаж ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэж байгаа иргэдийн эрх, ашгийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Гадаадаас ирж байгаа ажиллах хүчний хувьд 2010 онд 21000, 2011 онд 30 гаруй мянган иргэд ажилласан. Сүүлийн 5 жилийн дунджаас хархад жилд 10 мянга гаруй гадаадын иргэд ажилласан байна.

УИХ-ын Гишүүн Л.Энх-Амгалан:

Хөдөлмөрийн зах зээлээ яаж хамгаалах вэ? гэдэг зохицуулалт чухал. Жилд гаднаас ажиллах хүчин ажиллуулснаар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 20-30 тэрбум төгрөг орж ирдэг. Энэ мөнгө МСҮТ-ийн оюутнуудын мөнгө болж болохгүй. Бид Вьетнамчуудад машин засвар, жижиг ресторанаа Солонгосчуудад, зам барилгаа Хятадуудад алдсан. Гадаадад ажиллаж байгаа иргэдээ дэмжинэ гэж юу байхав дээ. Хамгийн бага цалинтай, хамгийн хортой нөхцөлд манайхан ажиллаж байна. Монгол хүнээ тоолж чадахгүй байна гэдэг Монгол төрийн гутамшиг шүү.

ШИНЭ МЭДЭЭ