МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Дарханы Залуус" оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2021 уралдаан зарлалаа
2020.12.21
Орон нутгийн хөгжил

"Дарханы Залуус" оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2021 уралдаан зарлалаа

Ирж буй 2021 оноо угтан Дархан-Уул аймгийн харъяат оюутан залууст зориулсан “ДАРХАНЫ ЗАЛУУС” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2021 тэтгэлэгт хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням тойрогтоо  зарлаж байна.

Хөл хорионы үед гэр гэрээсээ зайнаас суралцаж байгаа оюутан залуус та бүхэн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, цахим орчинд эерэг хандлага түгээж, тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад идэвхитэй оролцохыг урьж байна.

Дархан-Уул аймгийн харъяат оюутан залууст зориулсан видео бүтээлийн уралдаанаар өрсөлдөх тэтгэлэгт хөтөлбөр 2020 оны 12-р сарын 21-ээс 2021 оны 01-р сарын 05-ны хооронд үргэлжилнэ.

Бүгдээрээ хичээж, боломж бүхнээ хуваалцан энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулцгаая хэмээн УИХ-ын гишүүн Г.Дамдинням уриаллаа.

ШИНЭ МЭДЭЭ