МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж байна
Гишүүд Дорноговь аймгийн хэмжээнд нийтэд нь хамруулан тусламж олголоо
2020.12.21
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж байна

Ковид-19 цар тахлын дэгдэлт, тархалт, хөл хориотой холбогдуулан орон нутгийн иргэдэд чиглэсэн ажлуудыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Аймаг, сумын онцгой комиссоор дамжуулан шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаа УИХ-ын гишүүд УОК-ын халдвар хамгааллын дэглэмийн дагуу шинжилгээгээ өгч, тойрогтоо ажиллаж байна. 

Тэд Замын-Үүд суманд ажиллах үеэрээ 5 багийн зорилтот 70 өрхөд хүнсний багц, 25 000 амны хаалт, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт үзлэгийн ор 4, өвчтөний ор 4, нярайн ор 2-ыг тус тус өглөө. Хилийн боомтын үйл ажиллагаа зогссоны улмаас олон иргэд орлогогүй болсон энэ үед гишүүдийн тусламж иргэдэд дэмжлэг болж байна гэдгийг нутгийн удирдлагууд онцолсон. Тойрогтоо ажиллаж байгаа гишүүд тус суманд тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

u

Мөн, цар тахалтай холбогдуулан "0" зогсолт хийсэн Айраг, Даланжаргалан сумдад тус бүр 5 сая төгрөгний дэмжлэг үзүүллээ.

Өмнө нь хөл хориотой болон Ковид-19 илэрсэн сумдад дэмжлэг түлхүү чиглэн олгогдож байсан бол энэ удаад аймгийн  хэмжээнд нийтэд нь хамруулан тусламж олголоо. Тодруулбал Дорноговь аймгийн төв болоод 14 сум, АШУҮИС-ийн тус аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд, Нэгдсэн эмнэлгийн зорилтот албан хаагчдын төлөөлөл зэрэг нийт 455 өрхөд Монголын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын хүн амын хөгжлийн сан, Глобал сантай хамтран ахуйн хэрэглээний болон  хүнсний багцын дэмжлэг үзүүлсэн юм.

Арга хэмжээг багийн иргэдийн төлөөлөл болон сумдын Засаг дарга нарт төлөөлүүлэн халдвар, хамгааллын дэглэмийг сахин олгосон. 

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,Т.Энхтүвшин нар тойргийн иргэддээ хандаж, цаашид энэхүү онцгой сэрэмжтэй цаг үеийг мэргэжлийн байгууллагын зөвлөмж, чиглэлийг дагаж, бодит эх сурвалжаас мэдээллээ авч, хамтдаа даван гарцгаахыг уриаллаа.

ШИНЭ МЭДЭЭ