2020.12.18
Гадаад харилцаа

Л.Энх-Амгалан: Ямар үндэслэлээр 21 хоног гэж тавьж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

21 хоног гэдэг чинь арай урт биш үү? Ямар үндэслэлээр 21 хоног гэж тавьж байна вэ? Гадны иргэд орж ирээд долоо хоногийн дотор хүсэлтээ гаргаж болдоггүй юм уу? Виз авахаас нь өмнө баахан бичиг баримтыг нь бид бүрдүүлээд авчихаж байгаа юм. 21 хоногийн дотор юу хийгээд гарахыг бид мэдэхгүй. Ямар захиалгатай 21 хоногийн дотор ажлаа хийгээд гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс үндэслэлээ тайлбарлана уу?

ШИНЭ МЭДЭЭ