http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан гишүүний санаачилсан "Далайд дусал нэмэр" аян амжилттай үргэлжилж байна
2020.12.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Э.Бат-Амгалан гишүүний санаачилсан "Далайд дусал нэмэр" аян амжилттай үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Далайд дусал нэмэр" аяныг санаачлан эхлүүлсэн. Аяны гол зорилго нь Баянзүрх дүүрэгт жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч амьжиргааны түвшин доогуур өрх айлуудыг дэмжиж, хамтын хүчээр Коронавирусний цар тахлын хүнд үеийг хамтдаа давж гарах зорилготой юм.

"Далайд дусал нэмэр" аянд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож байна. 

Аяныг санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан аяны хүрээнд хувиасаа 10 сая төгрөг болон 20 орчим сая төгрөгийн сайжруулсан түлш, хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Баянзүрх дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дүүргийн онцгой комисст 20000 ширхэг амны хаалт, хамгаалалтын хувцас зэргийг хандивласан бол дүүргийн иргэд, ААН-үүд идэвхтэй хандив өгсөөр байна. 

Аяны хүрээнд цугларсан хандиваас Баянзүрх дүүргийн хэмжээнд Коронавирусний шинжилгээ хийж байгаа 14-р сургууль, 97-р сургууль, Амгалан цогцолбор, Сүрьеэгийн диспансер, Шар хадны хүүхдийн эмнэлэг гээд нийт 5-н цэгт цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад шаардлагатай амны хаалт, гар ариутгагч, хамгаалалтын хувцасыг хүргүүлсэн байна. Түүнчлэн дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид болон хотоос алслагдсан хороодын өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай, хэрэгцээт зүйлсийг хандивлалаа.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 11-р хорооны Хонхор тосгоны өрхийн эрүүл мэндийн төв, 20-р хорооны НОВА өрхийн эрүүл мэндийн төв, 23-р хорооны Нэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төв, 10-р хорооны ЦЭН ОЮУ өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай амны хаалт, хамгаалалтын хувцас, улавч, нүүрний хаалт зэргийг хандивлалаа.

Иргэд, ААН-үүдийн өгсөн хандивыг Баянзүрх дүүргийн онцгой комисс нэн шаардлагатай хэрэгцээтэй байгаа айл өрхүүд болон эрүүл мэнд, мэргэжлийн байгууллага, албан хаагчдад хүргүүлсээр байгаа юм. Э.Бат-Амгалан гишүүн зөв санаачилга эхлүүлсэнд иргэд талархалтай хандаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ