http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.08
Зам, Тээвэр

Х.Ганхуяг: Таван толгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудал яагаад нууцад хамаардаг юм бэ?

Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Орос ах нар гэж их харьцдаг. Бид нарын бодож байгаагаар энэ бол яах аргагүй колончлолын 70 жил байсан. Яг тэр сэтгэхүй, хэлэлцээрээр нь манай төмөр замын хэлэлцээр явдаг. Ямар учиртай  төмөр зам Улаанбаатар дахь газрыг нь олгосон юм бэ? Ямар төлбөр авсан юм бэ? Та нар Монгол Улсаа төлөөлж  Улаанбаатар төмөр замын асуудлыг шийддэг юм уу? Аль эсвэл Улаанбаатар  төмөр зам хамтарсан нийгэмлэгийг төлөөлж энд орж ирж суудаг уу?

Тавантолгой-Зүүнбаянгийн барилгын ажил яагаад төрийн нууцад хамаардаг юм бэ? Өнөөдрийг хүртэл энд ямар хэмжээний мөнгө орсон бэ? Өнөөдөр яагаад  төмөр замаас Улаанбаатар-Төмөр замд түрээслэнэ гээд явж байна вэ? 

Цаашдаа Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барихад хэчнээн хэмжээний мөнгө орох вэ? Би Л.Халтар сайдаас яг үүгээр юу тээвэрлэх гэж байгаа юм бэ гэж асуухад та сайжруулсан түлш Тавантолгойгоос зөөнө гэсэн. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын хүчин чадал 15 сая тонн гэж би ойлгосон. Гэтэл Улаанбаатар хотод сайжруулсан гээд 700.000 тонн сайжруулсан түлш хэрэглэдэг юм байна. Хоёр тэрбум ам.доллар зарцуулаад 700.000 тонн түлш Улаанбаатар хот руу тээвэрлэхийн тулд энэ төмөр замыг барьж байгаа юм уу? Эдийн засгийн үр ашиг нь юу байх вэ? Улаанбаатар-Төмөр зам түрээслэхдээ ямар үнэ ханшаар түрээслэх вэ? Тэр түрээсийнх нь төлбөр ямар хугацаанд өөрийгөө нөхөх вэ? 

Түүний асуултанд Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.

Улаанбаатар хотод байгаа Төмөр замын байгууллагуудын оршиж байгаа газрын гэрчилгээг Нийслэл хотоос өгсөн. Үүнд Улаанбаатар-Төмөр замаас хүсэлт тавьсан. Газрын төлбөр бусад байгууллагууд ямар байдаг уу яг тэр хэмжээгээр төлж байгаа. Дуудлага худалдаагаар аваагүй. Тавантолгой-Зүүнбаян яагаад төрийн нууцад орсныг шаардлагатай гэвэл танд тусад нь өгье. Нийтийн өмнө үүнийг яриад байж болохгүй байна. 

ШИНЭ МЭДЭЭ