МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан сумын 90 өрхөд тусламж үзүүллээ
2020.12.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан сумын 90 өрхөд тусламж үзүүллээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар цар тахлын үед сонгогдсон тойрог болох Дорноговь аймгийн ард иргэддээ дэмжлэгээ үргэлжлүүлэн хүргэж байна.

“0” зогсолттой холбогдуулан Өргөн, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан сумын хүнсний тэжээлийн хомсдолд орж болзошгүй 90 айл өрхүүдэд 7 кг мах, 5 кг гурил болох хүнсний багц, мөн 1 вагон буюу 65 тонн нүүрсийг Эрдэнэ сумын 65 өрхөд тус тус олгохоор УИХ-ын Т.Энхтүвшингийн хамт зохион байгуулж байна.

Өрхүүдийн судалгааг аймгийн ХХҮГ, сум, багийн ажлын алба, АОК-ын дэргэдэх хүнсний хангамжийн шуурхай штабын судалгаанууд дээр үндэслэн нэн шаардлагатай айл өрхүүд хамрагдсан байна. 

Хүргэлтийг халдвар хамгааллын дэглэмийг сахин тусгай зөвшөөрөлтэй автомашинаар тухайн сум, багийн Засаг дарга болон орон нутаг дахь бие төлөөлөгчдөөр дамжуулан гэрт нь хүргэж өглөө.

ШИНЭ МЭДЭЭ