http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Барилга хот байгуулалтын сайдын хамт Баянзүрх дүүрэгт ажиллалаа
2020.09.25
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Барилга хот байгуулалтын сайдын хамт Баянзүрх дүүрэгт ажиллалаа

 УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар  нар Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж буй барилгын ажлын төсөл хөтөлбөрүүд болон дахин барилгажуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтөд хамрагдаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, Мамбадацан хийд орчимд "Залуус" хотхоны ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1, 2, 5, 8, 9 дүгээр байрыг дахин барилгуужуулах төслийн ажлыг эрчимжүүлж иргэдийг ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30, 31, 40, 41 дүгээр байрны гадна фасадыг дулаалах, 9 дүгээр хороонд үерийн далан барих  ажлыг үе шаттай шийдвэрлэх, хөрөнгийн эх үүсвэрийг ирэх онуудын улс, орон нутгийн төсөвт тусгуулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ