Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын жагсаалт батлагдлаа
2020.11.17
Орон нутгийн хөгжил

Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын жагсаалт батлагдлаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад иргэддээ чиглэсэн батлагдсан хөрөнгө оруулалтын талаар танилцуулж байна.

Мөрөн суманд баригдах Хавдрын эрт илрүүлгийн төвийн  төсөвт өртөг 1.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.  

Манай Улсад өдөрт 11 орчим, жилдээ 4000 гаран хүн Хорт хавдраар нас бардаг. Сүүлийн 6 жилд 24.000 орчим хүн хорт хавдраар нас баржээ. Энэ бол дайн дажинтай улс орноос хүнд байдалд орсныг харуулж байна.  Хамгийн их зонхилдог нь элэг, ходоод улаан хоолой, уушги, умайн хүзүү, шулуун гэдэсний хорт хавдар эзэлж байна.

Харин Хөвсгөл аймагт сүүлийн статистик судалгаагаар 191 хүнд хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх энэ үеэс 62 тохиолдлоор нэмэгдсэн. Энэ нь 48 хувиар өссөн.  Элэгний хавдрын 80,1 хувь буюу 10 хүний 8 нь, Ходоодны хавдрын 86.5 хувь, умайн хүзүүний хавдрын 59.6 хувь нь хожуу шатанд буюу 3, 4 дүгээр үед оношлогддог. 
Нөгөө талаас бидэнд хорт хавдрын 73 хувийг хянах, сэргийлэх, эрт оношлох боломж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн 2016-2020 онд 7 сумын төлөөлөл болж ажиллахдаа бүх хөдөөгийн баг дээр нарийн мэргэжлийн эмч нарын хамт "ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД АЯН"-ЫГ зохион байгуулсан байна. 6000 орчим хүнд үзлэг хийж 20 орчим хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулж чадсан. Энэ бүхэн үр дүнд хүрч болно гэдгийг гишүүн хувийнхаа зардлаар баталгаажуулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Миний хувьд цөөн хэдэн сум төлөөлсөн гишүүн бус учраас  "ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД" аяныг өргөжүүлж "ЭЛЭГ БҮТЭН ХӨВСГӨЛЧҮҮД" хөтөлбөр болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ бүх ажлын хүрээнд илүү өргөн хүрээнд, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллана.

Тэрээр тойргийн 6 суманд Эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлж тухай иргэн заавал аймаг, нийслэл явахгүйгээр аймгийн эмнэлэг, 3 дугаар шатлалын эмнэлэгтэй дүрсээ харж оношоо тогтоолгосны дараа явах эсэхээ шийддэг боломжийг бүрдүүлжээ. Энэхүү мобайл технологийг аймгийнхаа бүх суманд нэвтрүүлэх юм. Ингэснээр хөдөөгийн иргэдийн зардал чиргэдэл, санхүү эдийн засгийн эрсдэл, илүү зардал багасна.

Энэ жил Мөрөн сумын Өрхийн эмнэлгүүдийн дунд нарийн мэргэжлийн лабораторитой болголоо. Ингэснээр заавал нэгдсэн эмнэлэг дээр очиж сумаас ирсэн хүмүүстэй оочер дугаар гэлгүй өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээгээ өгөх бүрэн боломжийг бүрдүүллээ. 

Сүүлийн 20 жилд шинэчлэгдэн хэвлэгдээгүй Бага эмчийн гарын авлагыг Анагаахын Үндэсний Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш нартай хамтран 10 сая төгрөгөөр хэвлүүлж Хөвсгөл аймгийнхаа хөдөөгийн бүх багийн эмч, өрхийн эмч нартаа хүргэсэн байна.

Гишүүн УИХ-ын Нийгмийн бодлогын Байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалцсаний хувьд Хорт хавдрыг эрт үед нь оношлох боломжийг иргэддээ олгох хүсэл, эрмэлзлэлтэй байдаг.

Тэрээр Хөвсгөл аймгийн дурангийн чадварлаг эмч Ч.Болдбаатартай удаа дараалан уулзаж төрөөс "Хүн бүрийг жилд нэг удаа заавал оношлогоонд хамруулдаг болно" гэдэг заалтыг яаж зөв хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. Ингээд хүн ам ихтэй тойргийнхоо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд барихаар төлөвлөж байгаа Хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмж, урсгал зардлаа тооцох гээд их ажлын гараагаа аль хэдийн эхлүүлжээ. Энэ бүх ажлыг илүү сайн үр дүнд хүргэх зорилгоор Ч.Болдбаатар эмч барилгын зураг төсөв, гүйцэтгэлийн чанарт анхаарч ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ